ШАР ТЭНГИСИЙН ЭРЭГ ЖАНЧХҮҮ БЭЙДАХЭ БЭЭЖИН ЮНИВЕРСАЛ ПАРКТАЙ АЯЛАЛ

УБ-Замын Үүд-Эрээн-Жининь-Бэйдахэ-Бээжин-Жанжакоу-Эрээн-Замын Үүд-УБ
Өдөр 1: УБ-Замын Үүд
  • Улаанбаатар-Замын Үүд чиглэлд галт тэргээр хөдөлнө. (Галт тэрэг хөдлөхөөс 30 мин өмнө УБТЗ хүрэлцэн ирсэн байх.)
  • 16:40 цагт Улаанбаатар хотоос хөдөлнө. (Галт тэргэнд хононо.)
  • 07:20 цагт Замын Үүдэд бууна.
  • 07:20 цагт Замын Үүд хотод буугаад аяллын автобусанд суух болно.
    • Аяллын автобустай цааш хөдлөн хил гаалиар нэвтэрнэ.
    • 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. Хилээр нэвтэрсний дараа 12:00 цагт Эрээн хотод хүрэлцэн ирж орон нутгийн ресторанд өдрийн хоолоо зооглоно. /өөрсдийн мөнгөөр/
    • Эрээн хотоос Жанчхүү хот хүртэл 450 км явж очно. Өвөр Монголын хамгийн том бөгөөд 4 одтой “Water World” усан амралтын цогцолборын зочид буудалд байрлана. Оройн хоол нь буфет учир хүссэн хоолоо сонгон амттан, жимс зэргээр үнэгүй үйлчилнэ. 2 ортой өрөөнд амарна.
  • Өглөөний цайгаа ууна. (буфетээр)
  • Жанчхүү хотоос Бэйдахэ хотын зүг хөдөлнө.
  • 550 км хурдны замаар явна.
  • Чөлөөт цаг /Далайн эргээр зугаалах боломжтой/
  • Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа очиж амарна.
  • Өглөөний цайгаа уусны дараа 09:00-12:00 Бэйдахэ дэх Цагаан хэрмийн анхны гарц байсан ба 600 гаруй жилийн түүх соёлын алдарт Шанхайгуан руу машинаар явна. Энд Лаолонтоугийн үзэсгэлэнт газартай танилцана. “Луугийн толгой” хэмээх цагаан хэрэмний эхлэл хэсэгт гарч дэлхийн 7 гайхамшгийн нэгийг үзнэ. /VIP тасалбартай/
  • Лэ Дао Усан парк орно. Хятадын хойд хэсгийн хамгийн том усан парк-д өдөржин тоглоно. Лэ дао далайн вант улс буюу энэхүү парк нь 100.000мкв талбайг эзлэх бөгөөд олон төрлийн аттрактион тоглоомнууд, далайн амьтдын тоглолт, далайн амьтадтай  жижиг амьтны хүрээлэн зэргийг үзэж өдрийг өнгөрүүлнэ. усан паркт бүхэл өдөржин тоглоно./усан аквариум, алсыг харагч, савлуур, гэх мэт олон сонирхолтой зүйлстэй/
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна
  • Өглөөний цайгаа уугаад Сувдны дэлгүүр болон брэнд дэлгүүрээр шоппинг худалдаа хийх боломжтой.
  • Дараа нь Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс болох Binb Tang Yu 178м урттай 2.6м өргөнтэй шилэн гүүр үзэж сонирхоно.
  • Үүний дараа тус цогцолборын бусад газар болох усан оргилуур, нуур зэргийг үзнэ.
  • Дараа нь Бээжин хот руу зорчих бөгөөд орой Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу WATER cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, арихтектурын гайхамшгийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрах болно.
  • Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг болох нэгдсэн цогцолбор UNIVERSAL studio-д очин цагийг хөгжилтэй мартагдахын аргаггүй дурсамжтой өнгөрөөх боломжтой. Оройн хоолоо идсэний дараа буудалдаа очиж амарна.
  • Өглөөний цайны дараа хурдны замаар Эрээн хотыг зорин хөдөлнө. Орой нь Эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.
  • 09:20 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.
  • 09:20 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.

Аялалын мэдээлэл

9 өдөр 8 шөнө

хугацаа

Зочид буудал

хоноглох газар

Галт тэрэг

тээврийн хэрэгсэл

30-40 хүн

хүний тоо

Төстэй аялалууд