Улаанбаатар – Истанбул
Аялагчид Хөшигтийн хөндийд байрлах Чингис Хаан олон улсын буудал дээр 05:00 цугларч бүртгэл хийлгээд 07:55 цагт МИАТ-ын ОМ 161 шууд нислэгээр Турк улсын нийслэл Истанбул хот руу ниснэ. Нислэгээс 2 цагийн өмнө онгоцны буудалд ирсэн байх.
Орон нутгийн цагаар 12:25 цагт Истанбул хотод бууна. (Монголын цагаар 18:30 цагт газардана. Нислэгийн хугацаа: 9 цаг 30 минут)
Истанбулын онгоцны буудал дээр хөтөч компаний логотой пайзтай угтах бөгөөд аялагчдаа бүртгэн хамт цааш доместик буюу орон нутгийн транзит нислэгт сууна
Анталия хотод буугаад зочид буудалдаа бүртгэлээ хийгээд, амарна.
Оройн хоол зочид буудалд иднэ.
Тухайн зочид буудал нь “ALL INCLUSIVE” бөгөөд уух зүйлс (алкохол) багтсан. Далайн эргээсээ 0 метр зайд байрладаг. Хүссэн үедээ эрэг дээр амарч тоглож болох ба гадна дотроо халаалттай усан бассейн, алжаал тайлах спа велнесс, turkish bath буюу хамам саун зэрэг олон нэмэлт үйлчилгээтэй жуулчдын буудаллах дуртай газар юм.
Орой 21:00 цагт зарим үед буудлын үзвэр байдаг. Мөн 23:00 цагт pub нээгддэг.
Өглөөний цайны дараа бид тогтсон цагт цугларч Анталия хотын аялалд гарна.
Анталия хотын алдартай Турк савхи болон зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт үнэт эдлэл болон үслэг эдлэлийн дэлгүүр орно.
Дьюдэн хүрхрээ орно.(Duden Waterfalls)
Үдийн хоол иднэ.
HADRIAN GATE буюу II зуунд баригдсан Ромын хаан Хадриануст зориулж барьсан гурван нуман хаалга буюу 2 цамхагаас бүрдсэн хаалганаас эхэлж алхаад
Old town буюу хуучин хот орж хотын түүхтэй танилцана.
Оройн хоолоо зочид буудалдаа ирж зооглоно.
Зочид буудалд мөн оройн хөтөлбөрт орж болно.
Анталия хотын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалдаа амарна. Тус буудал нь дотор гадна халаалттай усан бассейн, спа велнесс төв, Turkish bath буюу хамам, саун гэх мэт олон алжаал тайлах төвүүдэд аялагч өөрийн дураар амрах боломжтой чөлөөт өдөр юм. Мөн аялагч хүсвэл нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүд авч болох ба үүнд :
– Land of Legends – Дэлхий хамгийн урт туннел хэлбэрийн аквариум
– Олимпос дүүжин тэрэг /cable car/
– Амьтны хүрээлэн
Нэмэлт хөтөлбөр авсан тохиолдолд өдрийн хоол байх
Өглөө эрт цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Денизлид байрлах ПАМУККАЛЕ-руу хөдөлнө. (242 км 3-4 цаг явна).
Замдаа өдрийн хоол нутгийн ресторанд зооглосны дараа Хиераполис хотын туурь үзнэ.
Хөвөн цагаан цайзаар зочилно.
Клеопатра хатны усан санд орж болно ( нэмэлт төлбөртэй)
Жимснийдарсаар алдартайдарсны зоориор зочилж худалдан авалт хийх боломжтой.
Дараа нь Памуккалед байрлах буудалдаа ирж оройн хоолоо зооглоно
21:00 цагт belly dance үзүүлбэр байдаг.
Буудал рашаантай учир алжаалаа тайлан амрах боломжтой.
Үүрээр агаарын бөмбөлөгөөр нисэх сонирхолтой хүмүүс 06.00 цагт цугларч нэмэлт төлбөртэйгөөр ниснэ. ($200)
• Өглөөний цайгаа уугаад текстил хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр зочилно. Энэ хот нь хөвөнгийн тариалалтаараа алдартай бөгөөд бэлэн хувцас, хөвөн дэр хөнжил, алчуур зэргийг худалдан авах боломжтой.
• Хөвөн цайзын өмнө хэсэгт халуун усан сантай цэцэрлэгт хүрээлэн бий бөгөөд урд нь зураг даруулна.
• Нутгийн ресторанд үдийн хоол иднэ.
• Өдрийн хоолны дараа Памуккале хотын нэрийн хууас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийж худалдан авалт хийх боломжтой.
Орой буудалдаа ирж оройн хоолоо зооглоно.
Өглөөний цайгаа уугаад Истанбул руу ниснэ.
Онгоцны буудлаас Истанбул хот дахь буудал руу явах замдаа хөнгөн хооллох тул нэмэлт хоол ус ундаа авч явахыг зөвлөж байна.
Истанбул хотын аялалд гарна. Үзэх газрууд:
Султанахмет сүм /Sultan Аhmet/ сүмийн өмнө зураг авахуулах
Хиподрум /Hippodrome/ буюу түүхэнд анх удаа морины уралдаан болж байсан стадиум зэргийг үзнэ.
Босфорын хоолойгоор усан онгоцны аялалд гарна.
Hagia Sofia сүм
Үдээс хойш чөлөөт аялал ба хүссэн аялагч буудалдаа очиж болно эсвэл хотоор зугаалж дэлгүүр хэсч болно.
Зочид буудалдаа ирнэ.
Сануулга: Хэрэв аялагч бүтэн өдөр шоппинг хийхийг хүсвэл хөтөчдөө хэлээд хотын аялалд оролцохгүй байж болно.
Истанбул дахь зочид буудалд байрлах үедээ аялагч бүх уух зүйлсээ өөрөө худалдаж авах ба мини бар нь мөн нэмэлт төлбөртэй. Харин буудалдаа өглөөний цайн дээр ус ба цай үнэгүй байдаг.
Энэ өдөр чөлөөт өдөр. Өглөөний цайны дараа 10:00 – 12:00 цагийн хооронд хөтөчдөө хэлээд шоппинг хийх боломжтой.
Mall of Istanbul /буудлаас 5.3 км зайд/
Boyner 212 Outlet Mall /буудлаас 3.4 км зайд/
Forum Istanbul /буудлаас 13 км/
Star city outlet /буудлаас 7.8км/
Аялалын мэдээлэл
хугацаа
хоноглох газар
тээврийн хэрэгсэл
хүний тоо