Аялагчид энэ өдөр оройны 15:30 цагт Улаанбаатар төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч бүртгэл хийлгээд 16:10 цагт галт тэргэнд суун 16:40 цагт Замын үүд чиглэлд зорчино. Аялагчид маань унтлагийн вагоноор зорчих бөгөөд замдаа унтаж амран явна. /Замын хүнсээ аялагч өөрөө бэлдэнэ /
Өглөө 07:20 цагт Монгол улсын урд хилийн боомт болох “Замын-үүд” боомтод ирж улс хооронд зорчих автобусандаа сууж хил гаалын шалгалт өнгөрүүлсэний дараа өмнөд хөршийн хилийн боомт хот Эрээнд хүрэлцэн ирнэ.
Эрээн хотод өдрийн хоолонд ороод (аялагч өөрөө) 13:30 цагийн үед Хөх хотын чиглэлд автобусаар хөдөлнө. /4-5 цаг явна/ Хөх хотод ирээд 21:25 цагт Чунчин хот руу ниснэ. Чунчин хотод 23:50 цагт буугаад зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотын аялалдаа гарна. Бидний хамгийн эхний очих газар бол Чунчин хотын амьтны хүрээлэн. Энэхүү хүрээлэн нь Улсын АААА зэрэглэлийн аялал жуулчлалын бүс бөгөөд Хятадын шилдэг 10 амьтны хүрээлэнгийн нэг юм. Нийтдээ 230 төрлийн 4000 гаруй амьтан амьдардаг бөгөөд тэдгээрийн 80% нь ховор хамгаалалттай амьтад юм. Үүнд: Панда, бар заан, сармагчин, анааш, фламинго зэрэг олон төрлийн амьтад байдаг.
Чунчин хотын алдартай хамгийн орчин үеийн архитектур уран хийцтэй том худалдааны төвөөр орж танилцна. Энэхүү барилга нь Хонг Конг Лэнд групп компани санаачлан боловсруулсан арилжаа худалдаа бизнесийн хамгийн анхны том төсөл юм. Энэхүү төслийн барилга нь 420,000м² талбай бүхий хот суурин газрыг байгалийн цогцолбортой хослуулсан бөгөөд 42 метрийн өндөр тааз (B1–L5), 300 зүйлийн 70,000 ургамал, шилэн бөмбөгөр оройтой тул гаднаас саатдгүй нар гэрэлтдэг. Мөн 25 метрийн өндөр дотор хүрхрээ, дүүжин тэнгэрийн зам багтдаг. Энэхүү худалдааны төв нь 2021 оны 4 сарын 23 ны өдөр нээлтээ хийсэн юм.
Лицзиба хөндлөн төмөр замын метронд суун Чунчины 2-р метроны шугамын онцлогийг үзэх юм. Чунчин хотод ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой үзвэрийн нэг бөгөөд газарт-галт тэрэг барилгын дунд орж ирж буй гайхамшигт дүр зургийг харж болно.
Энэ өдрийн сүүлийн үзвэр болох алдарт Хуньяадуны шөнийн үзэмжийг гаднаас нь харж, зураг хөргөө даруулан шөнийн хотыг үзэх юм. Дараа нь зочид буудал руугаа явж амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотын далайн аквариум үзэхээр явна. Энэхүү аквариум нь Ширэнгэн ойн амьтад болон Далайн амьтад гэсэн үндсэн 2 хэсэгтэй. 500 гаруй төрлийн 50,000 гаруй далайн болон цэнгэг усны амьтадтай. Үүнд: акул, оцон шувуу, Хятадын хилэм загас, шүрэн хад, халуун орны загас зэрэг олон төрлийн амьтдыг дэргэдээс нь үзэх боломжтой. Үүний дараа Халуун рашаан руу явна. Орой нь буудал руугаа явж амарна
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотод очиж үзэх боломтой газруудаар аялах болон шоппин хийж цагийг өнгөрүүлэн амарна.
Өглөөний цайгаа уусны дараа 11 цагт Чунчин хотын нисэх онгоцны буудал руу явна. 13:30 цагт Хөх хот руу нисээд 16:00 цагт Хөх хотод ирнэ. Хөх хотод ирээд аялагчид буудал руугаа явж амарна.
Энэ өдөр эртлэн босож өглөөний цайгаа уусны дараа Эрээн хот руу автобусаар явна. Эрээн хотод ирээд чөлөөт цагтай тул зах худалдааны төвүүдээр орох боломжтой.
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
Аялалын мэдээлэл
хугацаа
хоноглох газар
тээврийн хэрэгсэл
хүний тоо